УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Олон жил тендерийн туулай хийсэн барилгын компаниудын хар жагсаалтыг зарлана” гэлээ.
Тэрбээр “Олон жил тендерийн туулай хийж нэг биш нэлээд олон сургууль, цэцэрлэгийн тендер авчихаад ашиглалтад оруулж чадаагүй, ажлаа хийхгүй байж төсөвт өртгийг жил бүр нэмэгдүүлсэн барилгын компаниудын хар жагсаалтыг Сангийн яам, Боловсролын яам хамтарч зарлана” хэмээн мэдэгдлээ.
Нээрээ ч хот, хөдөө аймгуудаар явахад хаа нэг олон жил дуусаагүй сургууль цэцэрлэгийн барилгууд харагддаг. Тиймээс ийм барилга барьж байгаа нэрээр төсөвт өртгийг нь нэмэгдүүлж байгаа компаниудыг зарлах битгий хэл, тусгай зөвшөөрөлтэй нь яримаар байгаа тухай ярих хүн олон байдаг.
Зөвхөн сургууль, цэцэрлэг төдийгүй баригдаж дуусдаггүй эмнэлэгүүд, соёлын төв, клубууд ч цөөнгүй бий.
