Түрэгийн булшнаас гарсан бүс юуных нь Жамухын бүс байхав дээ

Өчигдөр нэг нөхөр ТВ-ийн нэвтрүүлгээр ярьсан юмаа даа. “1981 онд Жамухын булшийг олсон. Одоо контейнерт хадгалагдаж байгаа” гээд. Тэгээд баахан хачин юм ярьсан юмуу даа.

1981 онд Монгол-Зөвлөлтийн археологийн экспедици Булганд ажиллаж бууж явахдаа энүүхэн Сонгинохайраны Дадарт уулын баруун аманд нэгэн булш малтаж л дээ. Тэд ч уг булшаа хүннүгийн булш гэж бодсон шиг. Тэгээд 2 метр гаруй цэвэрлээд хартал булш нь хоосон байж. Шалгаад үзтэл хойд талд нь тавьсан хүний оршуулга олдож.

Алтан бүстэй 50 гаран насны эрийн булш тэгж л олдсон хэрэг. Энэхүү малтлага дараа нь гаргасан тайлан, боршуурт л энэ олдсон хүний булшийг Жамухынх байх гээд тааварлаад баримтуудтай холиод биччихэж.

Энэхүү малтлага, дараагийн тэр боршуур зэргийг гардан хийсэн хүн нь Д.Наваан багш асан. Монгол улсын хамгийн анхны мэргэжилтэй археологичдын нэг Д.Наваан багш МНТ-ны зүйлүүдэд өгүүлснийг иш болгоод /Туулын Хар Түний ордон зэрэг/, дээрээс нь зарим түүхчдээс асуугаад ийнхүү бичсэн гэдэг.

Тухайн судлаач өөрийн олсон эд зүйлийг улам бүр хичээх нь зүй ёсны юм. Д.Наваан багш тийм маягаар л хандсан байх.

Гэхдээ энэ нь Жамухын булш биш гэдэг хэдийн тодорхой болж тогтоогдсон асуудал. Жамуха хааны анд, өөрөө ч хаан байсан хүн, түүнийг зүгээр ч оршуулчихаагүй байх. Хаадын оршуулгын газарт л оршоосон нь ойлгомжтой.

Уг булш нь Монголын үед түй ч хамаа байхгүй, харин Түрэгийн үед хамаарах булш байж л дээ.  Түүнээс гадна Монгол булш ихвэчлэн метр гаран л байдаг.Их Монгол улс, Түрэг хоёр 500-600 жилийн өмнө, хойно тогтож байсан улсууд.

Түүхэн судалгаагаар батлагдаж нотлогдоогүй асуудлыг ийнхүү олон нийтийг төөрөгдүүлэх хэрэгсэл болгон ярьж байгаад олон түүхч, археологичид эгдүүцэж байгаагаа илэрхийлсээр.

Тэр бас Yuotube дээр хоёр бичлэг тавигдсан учраас батлагдчихсан юм ярих. Тэгэхээр энэ суваг дээр тавигдсан бүхэн үнэн болох нь ээ. Энэ мэтийг үнэн мэт шүүрч авахынхаа өмнө эхлээд их сургуулиудын түүхийн багш нар, үгүй ядахад оюутнуудаас тэр тусмаа археологийн ангийн оюутнуудаас асуул даа ядаж.

Screenshot

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn