УИХ дахь Ардчилсан намын бүлгээр өнөөдөр “Туулын хурдны зам” төслийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд эцэст нь энэхүү төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлэхээр болжээ.
Шаардлагад Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин эхлүүлсэн “Туулын хурдны зам” төслийн ажлыг бүрмөсөн зогсоож, байгаль орчин, эдийн засгаа тууштай хамгаалахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс шаардаж байна хэмээлээ.

