Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн цуврал хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 09.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал” сэдвээр явуулах тул та бүхнийг хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгээс зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт оролцогчийн бүртгэлийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13.00 цаг хүртэл явуулна. Холбоо барих утасны дугаар: 92118889, 99063897
Эх сурвалж: Parliament.mn
