30 мянга хүрсэн мах байхгүй гэх сайдын тайлбар олныг бухимдуулж байна

Өнгөрсөн баасан гаригийн шөнө ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон Ц.Идэрбат хэмээгч “Махны үнийг судаллаа. Нэг кг нь 30 мянга давсан үхрийн мах олоогүй. Саруул зах, Имартын худалдаанд байхыг үгүйсгэхгүй” хэмээн өнөөдөр мэдэгджээ.

Судалсан тухайгаа “30 мянган төгрөгт хүрсэн мах алга. Махны үнэ нэг кг нь 25000, 26000 төгрөгийн үнэтэй л байна.  Сая амралтын өдрүүдээр Баянхошуу, Зүүн салааны худалдааны төвүүдээр орж, махны үнэ судаллаа” гэв.

Нөгөө малчдын мах зарах төв гэгчүүд рүү гарынхаа долигнууруудыг явуулаа биз хэмээн ярих хүмүүс олон байна. Үнэндээ нийслэл дэх махны үнийг судалья гэвэл Баянхошуу явдаггүй юм. Хүчит шонхор, Бөмбөгөр, Баянзүрх, Хархорин, Барс захуудаас эхлээд Имарт, Номингийн сүлжээ дэлгүүрүүдээр явдаг юм ш дээ. Тэгж байж махны дундаж үнийг тооцох ёстой.

Гэтэл хотоос мах худалдан авч идэж үзээгүй, гишүүн, сайданцар ингэж худлаа ярих хэрэггүй. Та нарын худал яриа олныг цатгахгүй л дээ.

Улаанбаатар хотын хэмжээнд үхрийн мах нэг кг нь 34 мянгад хүрч, иргэд нь нөөцийн махан дээр зодолдож байгааг “тэнгэрийн амьтад” харахгүй л дээ. Олны уур, унтууг хүргэсэн ийм нэг инээдтэй яриа, судалгаатай өчүүхэн амьтан сайд болох гэж.

Нийслэлийн Статистикийн Үндэсний хорооноос өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны байдлаарх мэдээгээр үхрийн ястай мах нэг кг нь 26276 төгрөгийн үнэтэй бол цул мах 30409 төгрөг, хонины мах ястай нь 21576, хонины цул мах 21942 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгааг мэдээлсэн. Энэ нь дундаж үнэ ханш. Хонины гуя авахад 100 мянган төгрөг давж байгаа бол гурван кг үхрийн мах авахад 100 мянга хол давж байгаа.

Энэ нь шатахууны үнэ өсөх тусам махны болоод бусад хэрэгцээний зүйлсийн үнэ улам л өссөөр байгаа.

Нийслэлээс сар шинийн өмнөхөн махны үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргасан. Нийт 5000 тонн мах бэлтгэснээс 2000 тонн нь зарагдсан бол одоо 3000 тонн махыг хэрэглэгчдэд хүргэх юм гэсэн. Гэтэл сайд нь 30 мянга хүрсэн мах алгаа гээд сууж байгаад олон нийт бухимдан дэлбэрэх дөхөж байгааг дуулгая.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn