С.Чулуун, Д.Эрдэнэбаатарыг нарыг эсэргүүцдэг түүхчид  Монголын түүхийн 30 ботид оролцохгүй гэж  мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын түүхийн 30 боть” номыг бичиж, хэвлүүлэхээр болж ерөнхий редактор, ботийн редактор, зохиогчдын бүрэлдэхүүнийг баталжээ.

Харин уг төсөлд зарим түүхчид оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тухайгаа сошиал хуудсандаа бичжээ. Тухайлбал, түүхч Д.Идэр “Тус30 ботийн редакторуудын дотор “Архивын 640.000 баримтыг Хятадад өгч, хэвлүүлсэн”, “Түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг хятадуудад худалдахыг завдаад баригдаж, ял авсан” ёс зүйн зөрчилтэй этгээдүүд оролцсон учир зарим түүхчид эсэргүүцэж оролцохгүй байгаа болно” хэмээн бичжээ.

Тэрээр мөн  “Миний бие Их Юань улсын түүхийн ботиудын зохиогчоор оролцохоос татгалзсан юм. Учир нь МУИС-ийн доктор, профессор П.Дэлгэржаргалын 2016 оноос санаачлан хэрэгжүүлж буй “Монголын түүхийн 30 боть” бичих төсөлд оролцож “Монголын эзэнт гүрний түүх” таван ботийн дэд боть “Их Юань хэмээх Их Монгол улс”, “Монголын эзэнт гүрний түүх-II” таван ботийн тэргүүн боть “Их Юань улсын задрал” гэсэн хоёр ботийг бичиж хэвлүүлсэн билээ. Тус төслийн санаачлагч, ерөнхий редактор П.Дэлгэржаргал Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан урьд нь хэвлүүлсэн ботиудаа засвар хийж шинэчлэн, шинээр хэвлүүлж байгаа ботиудтайгаа нэгтгэн хэвлүүлэхээр болсон тул Ерөнхийлөгчийн зарлигаар бичигдэж байгаа Монголын түүхийн 30 боть номын зохиогчоор оролцох боломжгүй болсон” гэсэн байна.

Түүхч Д.Мөнх-Эрдэнэ мөн  “Ерөнхийлөгчийн оролцоотой монголын түүхийг 30 ботиор хэвлүүлэх ажил эхэлсэн юм байна. Гэвч тус ботиудыг бичих багт “Архивын 640.000 баримтыг Хятад өгч хэвлүүлсэн”, “Түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг хятадуудад худалдахыг завдаад баригдаж, ял авсан” зэрэг хэрэг явдалтай хүмүүс орсон тул зарим түүхч тэдэнтэй хамтрахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж буй юм байна. Нээрээ л манай хулхи акө явж бхаар хамтрах хүн хэцүү л харагдана” хэмээн бичжээ.

Түүхчдийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн эдгээр хоёр түүхч нь “Чингис” хаан музейн захирал С.Чулуун, архелогич, түүхч Д.Эрдэнэбаатар нар юм.

С.Чулууныг    640.000 нүүр Монголын архивын баримтыг Хятадад өгсөн байж болзошгүй асуудлаар  МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн Ахлах багш Г.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй эрдэмтэд 2020 оноос хөндөж, эсэргүүцсээр ирсэн ч уг хэрэг ямар нэг байдлаар шийдэгдээгүй, харин ч сэжиглэгдсэн этгээд дэвшиж сайд, Чингис хаан музейн захирал болон ажиллаж байна.

Харин түүхч, архелогич Д.Эрдэнэбаатарын хувьд эртний археологийн олдворыг гадаадынханд зарж борлуулах гэж байсан хэрэгтээ шүүхээс л авч байсан юм.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn