E-Mongolia-д “Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний мэдээлэл лавлагаа үйлчилгээ шинээр нэмэгдлээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д “Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний мэдээлэл (Цагаан дэвтэр)” лавлагаа үйлчилгээ шинээр нэмэгдлээ.

Уг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр /иргэдийн нэрлэж заншсанаар “Цагаан дэвтэр”/-ийг цахимжуулснаар иргэд, аж, ахуйн нэгжид дараах эерэг үр дүн гарах ажээ.
Иргэн та тухайн шинжилгээний хариу гарсан даруйд И-Монголиа системээр шинжилгээний хариу, дүгнэлтээ авна. Ингэснээр иргэд биечлэн очиж хариу, дүгнэлтээ авах шаардлагагүй болж цаг хугацааны болон санхүүгийн хэмнэлт хийнэ.
Иргэн та өөрийн үзлэг, шинжилгээний түүхээ гар утас, компьютероос хялбар харах боломжтой болно.
Иргэн таны цаасан дэвтэр алдагдах, гэмтэх зэрэг эрсдэл байхгүй болох олон давуу тал бий болж байна гэж ЦХХХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn