Эрчим хүчний салбарын тасалдал, тог тасалсан хэмээх сүхээр цохисон ч Б.Чойжилсүрэн сайдын суудлаас унахгүй нь

Өчигдөрхөн Монгол улсын төвийн бүсийн цархилгаан эрчим хүчийг нийлүүлдэг ТЭЦ-4 цахилгаан станцын 8 дугаар зууханд гэмтэл гарч эвдэрсэн. Үүнээс болоод цахилгаан эрчим хүчинд доголдол гарч нийт нийслэл Улаанбаатар хотын бүх иргэд эрчим хүчээ ээлжлэн хязгаарлууллаа.

Үүнээс болоод зарим хорооллын айлууд, гэр хороололд эрчим хүчээр дулаанаа шийдэж амьдардаэг хэсэг бүлэг айл өрхийн шугам сүлжээ тэр чигтээ хөлдлөө. Сошиал сүлжээнд энэ бүхний буруутныг хайн эчнээгээр яллаж байна. Энэ нь ч зүй ёсны хэрэг.

Эрчим хүчний тасалдалд орсон энэ хэргийн өмнөхөн буюу 2-3 хоногийн урд Эрчим хүчний сайд, төрийн нарийн бичгийн дарга, сүүлдээ ТЭЦ 4-ийн захирал болсон Н.Тавинбэх түүний зөвлөх асан П.Товуудорж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Б.Нямаа нарыг авлигын хэргийн улмаас барьж хориоод буй. Н.Тавинбэх гэхэд л 2 тэрбумын үнэлгээтэй 20 гаруй хаустай гэх мэдээлэл гарч байсан.

Үүнээс гадна Б.Чойжилсүрэн энэ хэргээр унахгүй нь гэх яриа ч өвсөнд ассан түймэр мэт шатсан. Учир нь ямар ч сайд, УИХ-ын гишүүн байлаа өөрийнх нь зөвлөх, туслах нарын хийж байгаа хэрэг заавал, сайд, гишүүнд нь хүрч байдаг нь тодорхой. Гэвч ийм явдал Б.Чойжилсүрэнг сайд хийхэд огт нөлөөлөхгүй явж ирсэн.

Өнгөрсөн 2024-2025 оны өвлөөс л Б.Чойжилсүрэнг өнөө маргаашгүй унан гэж төлөгдсөн нөхдүүд одоо ч нөгөөхөө ярьсаар л. Энэ жил гаруйн хугацаанд Монгол улсын эрчим хүчний салбарт эхлээд үнэ нэмж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Дараа нь  өнгөрсөн зун 3 дугаар цахилгаан станцад дэлбэрэлт болж, улмаар 4 дүгээр цахилгаан станцад ч иймэрхүү байдал гарсан. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон. Гэвч Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдын албыг өгөөгүй.

Одоо хариуцлагагүйн зуднаас болж, жинхэнээсээ гамшиг нүүрэлчихээд, хавь ойрынх нь нөхдүүд авлигын хэрэгт холбогдоод хоригдчихоод байхад мань Б.Чойжилсүрэнг огцруулах асуудал ахиад л яригдахгүй нь.

Б.Чойжилсүрэн гээч энэ сайдын үед Эрчим хүчний салбар байнгын ийм уналтанд явж байхад өөрийнх нь хувийн компаний барьсан хотхонууд сар, жил тэр бүү хэл өдөр, хоногоор сүндэрлэж тэр тоолонд нийт олны эрчим хүчний хэрэглээнээс байнга багасгаж ирлээ.

Б.Чойжилсүрэн гээч энэ эр алтан цээж, мөнгөн бөгстэй юмуу хаашаа юм. Эсэхүл Засгийн газар, МАН, Ерөнхийлөгчийг тултал мөнгөөр цутгачихдаг юмуу мөнхийн сайд байсаар л. Бид ч Чойжоо хэмээн харааж, зүхэхээс хэтрэхгүй юмдаа чааваас.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn