АНУ-ын Cornell University-д сурдаг монгол оюутан хүнд хэлбэрийн хүчингийн хэргээр ял шийтгэл эдлэх болжээ

АНУ-ын Cornell University их сургуульд сурдаг монгол оюутан согтуугийн улмаас биеэ хянах чадваргүй болсон эмэгтэй оюутныг хүчирхийлсэн хэрэг гарч, уг хэрэгтээ олон жилийн ял авахаар болсон тухай АНУ-ын Дээд шүүхийн тайлбар гарчээ.

Энэ тухай @Khishig Tugs фэйсбүүктээ орчуулан хүргэсэн байна.

Америкийн Нэгдсэн Улсын Шүүхээс гаргасан албан тайлбарын хэсэгчилсэн орчуулгаас…

2024 оны 9-р сарын 1-ний өдөр Cornell University–ийн кампус дээр байрлах дотуур байрны өрөөнд нэгэн оюутан биеийн хувьд хөдөлгөөнгүй, ухамсаргүй (physically helpless) байдалд байхад нь түүнтэй бэлгийн харилцаанд орсон гэж прокурорууд мэдэгдсэн.

Bilguun Enkhbayar охины өрөөнд зөвшөөрөлгүйгээр орж хүчиндсэн байсан.

Энэ хэрэг болсон өдрөөс 12 өдрийн дараа Энхбаярын Билгүүнийг баривчилжээ. Жилийн дараагаас буюу 2025 оны 11-р сарын 17-ноос эхлэн шүүх хурлын ажиллагаа эхэлсэн бөгөөд 2025-11-24-нд шүүх Bilguun Enkhbayar-г “First-Degree Rape” буюу хамгийн хүнд хэлбэрийн хүчирхийлэл ба “Second-Degree Burglary” (хүний эзэмшилд зөвшөөрөлгүй халдах) гэмт хэргүүдээр буруутай гэж шийтгэжээ.

Энэ нь хүнд төрлийн гэмт хэрэгт Америкт тооцогддог тул батлан даалт авах эрхгүйгээр шууд хорих анги руу түүнийг шилжүүлсэн.

Энэ гэмт хэрэг нь Нью-Йорк мужийн хуулиар Class B felony гэж тооцогддог бөгөөд хамгийн ихдээ 25 жил хорих хүртэл ялтай байдаг.

Шийтгэх шүүх хурал (sentencing) 2026 оны 2-р сарын 24-нд товлогдсон байна. Ялын хэмжээ нь 5–25 жил (Rape 1st), нэмээд Burglary 2nd-ийн ял нэмж тооцогдох магадлалтай.

Прокурорууд (Тompkins County District Attorney’s Office) шүүхэд яллах баримтуудыг “victim (хохирогч) consent-гүй, physically helpless байсан” гэх үндэслэлээр танилцуулсан. Хэрвээ шүүх xатуухан шийтгэл өгвөл мужийн хуулийн дагуу Bilguun Enkhbayar нь олон жил шоронд суух болно.

Энэ хэргээс болж Cornell University Police Department ба их сургуулийн зүгээс “campus sexual assault (кампуст болсон бэлгийн хүчирхийллийн) асуудлын ажлын хэсэг байгуулжээ.

Согтуу тасарсан эмэгтэй хүнтэй унтах нь хамгийн дээд хэлбэрийн хүчингийн гэмт хэрэг (Rape in the First Degree)-т тооцогддог байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn