АН-ын бүлэг орон нутаг дахь хууль бус томилгооны асуудлаар мэдээлэл өглөө

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, орон нутаг дахь төрийн албаны хууль бус томилгооны асуудлаар мэдээлэл сонсчээ.
Булган, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбоотой зөрчил их байгааг орон нутагт байгаа төлөөлөгч нар хэлж байна. Ардчилсан нам энэ асуудлыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд нэг намын дарга албан бичиг өгснөөр Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэйг онцлов. Уг асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэмэлт мэдээлэл гаргуулж, дахин авч хэлэлцэхээр 7 хоногоор хойшлуулав.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийн байдлыг судлан үзэх, тухайн хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсохоос гадна орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал бодлоо илэрхийллээ.
Эх сурвалж: АН-ын бүлэг

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn