Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ой энэ жил тохиож байна.
Уг ойд зориулан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг тайзнаа туурвиж, өнөөдрөөс орон нутагтаа үзэгчдийн хүртээл болгож эхэлжээ.
Харин ирэх 11-р сард Улаанбаатар хотын үзэгчдэд зориулан тоглохоор төлөвлөжээ.
Уг уран бүтээлийн зохиолыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүр бичиж, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар найруулж, бүжгийг дэглэжээ. Хөгжмийн зохиолчоор Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг ажилласан байна.
- Ерөнхий продюсер: Топ Нобле тур ХХК-ийн ерөнхий захирал С.Өлзийхишиг
- Жүжгийн зөвлөх : Дилав Хутагт Данзанламэд
- Гүйцэтгэх продюсер : Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго /СТА/
- Зохиолч :МЗЭ-ийн шагналт Ч.Алтантүлхүүр
- Найруулагч, бүжиг дэглээч : Д.Баярбаатар /УГЗ/
- Хөгжмийн зохиолч : Б.Алтанхуяг/УГЗ/
- Зураач : Т.Ганхуяг/УГЗ/, Т.Аянга /СТА/
- Туслах найруулагч: А.Отгон/СТА/
Дүрүүдэд:
- Дилав хутагт – Бүжигчин М.Дэлгэрсайхан /СТА/
- Хүүхдүүд: Б.Пүрэвдорж, Д.Минжинсор, С.Энхбаяр
- Дилав хутагтын аав – Бүжигчин Д.Ганбаатар/СТА/
- Дилав хутагтын ээж – Бүжигчин А.Отгон /СТА/
- Чанкайши – жүжигчин С.Нямжав /СТА/
- Латтимор Оуэн – жүжигчин А.Цэрэнбалжир /СТА/
- Цэргүүд – жүжигчин Э.Батдорж, А.Цэрэнбалжир, Д.Ганбаатар,М.Мэнд-амар, Э.Золсайхан,Г.Буянцог, Ц.Цогтбуян
- Бүжгийн олны хэсэгт бүжигчин: П.Адъяадулам, П.Отгонжаргал,
- Г.Баасанжав, Т.Мишээл, Б.Чанцалмаа, О.Ганзаяа, Б.Отгонтөгс ,жүжигчин Б.Ариунзаяа, Ө.Мөнхнасан
- Дууны техникч :А.Нямдэмбэрэл
- Гэрлийн техникч: Б.Мөнхжаргал /СТА/
- Тайзны эрхлэгч :В.Энхбаяр /СТА/
- Хувцас дизайнер :Ц.Уянга, Д.Байгалмаа
- Хувцасны эрхлэгч : С.Чулуунцэцэг/СТА/
- Менежер: З.Нямзул, Б.Анударь
- Постер : О.Одгэрэл/Урлан студи/
- Хөгжмийн найруулга: Анир студи
- График дизайн : Д.Батмөнх
- Жүжгийн дууг : үг Ч.Алтантүлхүүр ,Ая Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Б.Шарав
- Дуучин Ч.Батцэнгэл
- Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид, арын алба, ХБК-ийн оюутнууд
