
Өнөө өглөөний үүрээр буюу 2025.10.15-ны үүрийн 03.20 цагт Улаанбаатар хотоос Увс аймаг чиглэд явж бсан 07-08 УВС дугаартай зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан эмэгтэй гэнэт өвдөж, нярайлжээ.
Автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж авснаар эсэн мэнд амаржиж, Завхан аймгийн Сонгино сумын эмнэлэгт хүргэсэн байна.
Төрсөн эх хүү хоёрт автобусны жолооч болон хамт зорчиж явсан зорчигчид хандив цуглуулан өгсөн бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв