
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал яригдаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байна. Албажуулахаас өмнө Ерөнхий сайдыг өөрөө улсын Ерөнхий сайд хүн шиг мэдэгдэл хийхийг хүлээж байна” хэмээн сошиал хуудсандаа бичжээ.