Хошорюү С.Бямбасүрэн 74 дэх ёкозүна боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүнагаар Хошорюү С.Бямбасүрэн тодорлоо. Мэргэжлийн сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн дуу нэгтэйгээр түүнийг дэмжсэн байна.
Өнөөдөр албан ёсоор Хошорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсоныг ийнхүү зарлалаа. Энэ нь Монголын сумочдоос зургаа дахь ёкозуна цолтон болж байгаа явдал юм. Хошорюү өөрийн авга ах Асашорюүгийн адил ийн ёкозүна боллоо.

Хошорюүгийн харьяалагддаг Тацүнами дэвжээн дээр өнөөдөр өглөө түүнийг ёкозүна болсон тухай ёслолын арга хэмжээ болжээ.

Мэргэжлийн сүмод 42 башё барилдаж, ёкозүна болсон Хошорюүгийн энэ амжилт нь түүхэнд зургадугаарт орох хурдан үзүүлэлт ажээ. Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн Хошорюү С.Бямбасүрэн ирэх гуравдугаар сарын башёд ёкозүна цолтой зодоглож эхлэх юм.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn