Г.Дамдинням:ХАА-н яамны газар, үл хөдлөх хөрөнгийг зарж эхэлж байгаа нь сэжигтэй

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр ирэх оны төсөв хэлэлцэж буй энэ өдрүүдэд яамны харьяа газруудын өмч, хөрөнгийг зарж, Дархан-Уул аймагт нүүж очсон яамны ажилчдын байрны асуудлыг шийднэ гэсэн нь шүүмжлэлтэй тулгараад байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ тухай дараах байр суурийг илэрхийлэв.

УИХын гишүүн Г.Дамдинням “ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэж байгаа асуудал нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн зүйл. Яам нь нүүж дуусаагүй байхад шууд л яамны харьяа сангуудын газар, үл хөдлөх хөрөнгүүдийг зарах (хусах) ажил эхэлж байгаа нь их сэжигтэй. Төсвийн мөнгөөр л боссон газар, үл хөдлөхүүд байгаа. Дарханд хэний л барилгыг авах гэж байгаа бол…Үндсэн хуулийн зөрчилтэй гээд энэ яам буцаад Улаанбаатарт ирэхэд орох орон, буух газаргүй болсон байх нь дээ. Төрийн өмч, Газар, Сангийн зээлэнд яасан ч дуртай юм бэ дээ” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn