ЭМЯ-наас гаргасан статистик мэдээгээр 2024 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9208 тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь нийт халдварт өвчний 30.4 хувийг эзэлж байна.
Мөн өмнөх оны мөн үеэс 570 тохиолдлоор өсчээ.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 47.7 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 888 тохиолдлоор өссөн ба 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Дорнод , Говьсүмбэр , Өмнөговь, Баянхонгор аймгууд болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр гарчээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам