Д.Амарбаясгалан: Хуралдаа суудаг гишүүдийг урагш нь суулгаж урамшуулна

УИХ-ын Тамгын газраас өдөр бүр цахим хуудсандаа УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээг оруулах зэргээр гишүүдийг хариуцлагажуулахыг хичээж байгаа. Гэвч хуралдаа суудаг гишүүдийн тоо дөнгөж 50 хувь хүрэхтэй, үгүйтэй байгаа.
Аргаа ядахдаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаа суудаг гишүүдийг урамшуулна хэмээн мэдэгдсэн. Түүний эл мэдэгдэл шүүмжлэл дагуулж, “Ажлаа хийснийх нь төлөө урамшуулдаг байж болох уу” хэмээн хүмүүс бухимдсан.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан”Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдийг урамшуулна гэхээр хүмүүс мөнгөн урамшуулал гэж бодоод байх шиг байна. Энэ бол мөнгөн урамшуулал биш. Чуулганы хуралдаанд тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Оролцоог нь илүү хангах зарчмаар гишүүдээ урамшуулна” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn