Монгол Улсад Ой, модны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойг тохиолдуулан толилуулж буй “Ой яагаад…”? цуврал подкастын зочин доктор М.Тунгалагийн яриаг толилуулж байна. Тэрээр ойн салбарын шинэчлэлийн гараан дээр байгуулагдсан Ойн агентлаг буюу тухайн үеийн нэрээр Ойн хэрэг эрхлэх газрын анхны даргаар 2008-2012 онд ажилласан юм.
2007 онд батлагдсан Ойн хуулийн үзэл санаа нь хамтын оролцоотой ойн менежмэнтийг хэрэгжүүлэх байсан бөгөөд энэ шинэ ойлголтыг амьдралд нутагшуулахад шинээр байгуулагдсан Ойн хэрэг эрхлэх газар хүчин зүтгэжээ.
“Ойг иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн ашиглах, хамгаалах болон орон нутагт ойн ангиудыг байгуулах гэх зэрэг хуулиар заасан олон ажлыг хийхийн тулд маш олон журмыг шинэ тутам агентлаг гаргаж байсан” хэмээн М.Тунгалаг доктор дурсав.