“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Өвлийн хүнсний хэрэгцээгээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдэнэ.

Энэхүү худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож, хонь, ямаа, адуу, үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоог дундын зуучлалгүй үнээр худалдаална.

Энд мөн ангилж савласан мах, махан бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулагдана гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Худалдаа арваннэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжлэх юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 24,300 төгрөг, цул мах 25,500 төгрөгийн үнэтэй байсан аж.

Харин үхрийн ястай мах 30,000 төгрөг давж, цул мах 34,500 төгрөг, адууны мах 18,200 төгрөг, ямааны мах 18,500 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn