Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Ингээд хууль ёсоор дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль явуулах болоод байна.
Тэгвэл Ардчилсан намын Сонгуулийн Стратегийн Байгууллага өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболдыг томилсноо мэдэгдлээ.
Ардчилсан нам төрийн сонгуульд оролцох сонгуулийн штаб буюу Сонгуулийн Стратегийн Байгууллагыг 2026 оны 06 дугаар сард байгуулж байсан юм.
