“Бодь” групп 110 сая ам.долларын авлигыг хувааж өгсөн хэмээх ярианд холбогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүнийг дагаад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “давхар дээл” болох ЗГХЭГ-ын даргын албаа өгч байгаагаа зарлалаа. Мөн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ч албаа өгч байгаагаа мэдэгдлээ.
Үүнтэй холбоотойгоор ажлаа өгч байгаад шалгуулья хэмээх давалгааг явуулж эхэлж байгаа бололтой. Үүнийг алдарт “МНТ”-нд дэр авч үхэх гэдэг юм.
Тухайлахад улстөр дэх эсрэг бүлэглийнхээ Ч.Номин, Э.Болормаа, Х.Булгантуяа, Дав.Цогтбаатар, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг ажлаа өгөөд шалгуул хэмээх давалгаа хүчтэй явах нь.
Хэд хоногийн өмнөөс Б.Энхбаярыг ажлаа өг гэж сөргөлдөгч тал нь баахан шахсан даа. Тэгээд тэр ажлаа өглөө. Тэгээд араас нь сөргөлдөгч талынхаа УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул хэмээх давалгаа үүсгэж буй нь энэ.
Ингэж шахагдаж байгаа нөхцөлд сөргөлдөгч этгээдүүд маань үг хэлэх ч хэцүү, хэлэхгүй байх ч хэцүү, бүрэн эрхээсээ татгалзах ч хэцүү, татгалзахгүй байх ч хэцүү ацан шалаанд орлоо доо.
