Б.Энхбаяр: А.Амундра тэгж ярьсан гэдгээс өөр ямар ч баримт байхгүй

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Б.Энхбаяр хотын дарга асан Х.Нямбаатарын хийсэн лайвтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өгөв. Б.Энхбаяр “Х.Нямбаатарын хийсэн лайвд ямар ч шинэ зүйл байсангүй, ямар ч баримт байсангүй. Энэ оны гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ бас ингэж л ярьж байсан. Ямар ч баримт байхгүй. Бичлэг байгаа гэж яриад, хуулийн байгууллага дээр очихоор бичлэг нь байхгүй болчихдог.

Авлигын баримт нь хаана байгаа юм бэ гэхээр А.Амундра тэгж ярьсан гэдэг. Өөр ямар ч эх сурвалж байхгүй. А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан. ‘Бодь интернэшнл’ компанийн захирал байсан. Миний дуудсан сонсголд ирээгүй. Зугтаад алга болчихсон.

‘Монгол хаан’ жүжгийн продюсер. ‘Монгол хаан’ жүжиг рүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оруулж ирсэн 20 сая ам.долларын санхүүжилтээс авсан байж болзошгүй үйлдлийн баримтыг нь би гаргасан. “Бодь интернэшнл” компанитай холбоотой сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд бүтэн явагдсан. Бүх үйл явдал нь байгаа.

Эх оронгүй болсон хүн их завтай байна. Хүн хүний зураг, яриа цуглуулаад л худлаа яриад явах юм
Голомт банкны хаалгаар амьдралдаа орж байгаагүй, Голомтын данс ч байхгүй. Аль гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ намайг хэдэн сая доллар авсан гээд ярьж л байсан. Тэр үзүүлдэг зургийг Амундра аль дөрөвдүгээр сард сторидож л байсан. Амундрагийн стори баримт биш шүүдээ. Одоо Х.Нямбаатар тэр зургийг нь үзүүлээд ярихаар эсвэл баримт болчих юм уу?
Л.Оюун-Эрдэнийг ярьсны дараа л би өөрөө шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага ажлаа хийхгүй байна

Өчигдөр Х.Нямбаатар хэд хэдэн зүйлийг худлаа ярьсан. Өөрийг нь УИХ-ын нүүрсний түр хорооноос шахан зайлуулсан юм шиг ярьсан. Гэтэл өөрөө хотын дарга болсон учраас больсон шүү дээ. Хэн ч энэ хүнийг түр хорооны даргаас буулгаагүй. Хууль зүйн сайдаас ч буулгаагүй. Хотын дарга болсон учраас энэ бүх ажлаа өгсөн. Бүх хүн мэдэж байгаа ийм зүйлийг худлаа ярьсан” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn