Ирэх сард болох баяруудын үеэр хилийн автозамын боомтууд 3 өдөр хаана

Хил хамгаалаах байгууллагаас ирэх сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарийг танилцууллаа.

Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт арваннэгдүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана. Тэс, Арцсуурь, Боршоо, Ханх, Ульхан боомтууд арваннэгдүгээр сарын 4, 10, 26-ны өдрүүдэд түр хаах юм байна.

Монгол-Хятадын хилийн автозамын Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтууд арваннэгдүгээр сарын 10, 26-ны өдрүүдэд түр хаана гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn