Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ЕТГ-аас тайлбар хийнэ гэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ болон Финланд, Беларусь зэрэг гурван улсад хийсэн Төрийн айлчлал өчигдөр өндөрлөлөө. Харин түүнийг эзгүй хойгуур Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн эсрэг хэд хэдэн ноцтой мэдэгдлүүдийг хийгээд байна. Х.Нямбаатар:

-Надаар “МАН-ын дараагийн даргад нэр дэвшихгүй” гэсэн өргөдөл бичүүлж авсан нь шургуулганд нь байгаа.

-Эд хөрөнгүүдээ УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы нэр дээр шилжүүлсэн.

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс буугаад Ерөнхий сайд, МАН-ын даргын албыг хашиж, 2028, 2032 оны сонгуулийг удирдана зэрэг асуудлыг ярьсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлал дууссан тул өнөөдөр ЕТГ-аас дээрх мэдээллүүдэд тайлбар өгөхөөр болсон тухай мэдээлэл байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn