Төв талбайд “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг болж байна

Нийслэл хотын төв албайд өнөөдрөөс эхлэн тав хоног “UB food festival” хоолны өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Тав хоног үргэлжлэх өдөрлөгийн үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжим гэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулахыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хоолны өдөрлөг нь задгай талбайд болох бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагт нээлттэй байх юм. Тус үйл ажиллагааг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 18 улс, үндэстний нэрийн хоолны өдөрлөг 10 хоног үргэлжилж байсан юм.

Тэгвэл маргааш эхлэх өдөрлөгөөр хятад, япон, солонгос, тайланд, вьетнам, орос, узбек, монгол үндэстэн гэх мэт 10 гаруй орны хоолны соёлоос мэдэрч, амтлах боломжтой.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn