Ерөнхий сайд Н.Учрал фэйсбүүк хуудаснаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдлээ.
Н.Учрал “Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” гэсэн байна.
