Л.Энх-Амгалан: “Жагсаалтынхан” гэж амбиц, хүсэл, шунал нь дийлдэхгүй хэдэн хүнтэй болж

УИХ-ын гишүүн Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Ерөнхий сайдын ээжийн сургууль “Гэрт ойрхон сургууль” төслийн 50 тэрбум төгрөгнөөс 3.5 тэрбумын дэмжлэг хүссэн гэх эзэн биегүй асуудалд хариулт өглөө.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Эзгүй хойгуур золигт гаргах гэж оролдлоо. Би монгол төрийн “Түгжил” биш. Харин “Түгжил”-үүдийг зарлая. Би төрд тангараг өргөсөн. “Гэрт ойрхон сургууль” төслийн 50 тэрбум төгрөгтэй холбоотой олон зүйл боллоо. Монголын төрийг хагалж байгаа бүлэг байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тэргүүтэй гишүүд байна. Түүний зөвлөх Батцэцэг гэж Боловсролын яаманд байсан бүсгүй бий. Тэр бүсгүй надтай өс зангидсан. Манай боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа. Боловсролын яамны файл бий гэж явдаг бүсгүй. Тэр файлыг А.Ариунзаяад өгсөн. Үүнийг задалсан, сэвсэн хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун.

“Гэрт ойрхон сургууль”-ийг эсэргүүцэж буй гишүүдийн хүүхдүүд дандаа хувийн сургуулиудад сурдаг. Тэдний хүүхэдтэй ардын хүүхэд хамт сурахыг эсэргүүцээд байна. Хотхоны бага сургууль дээр очиход сайхан санагдсан. Төрийн өмчит гуравхан кембрижийн сургууль бий. Өнөөдөр би албан ёсоор цагдаа болон АТГ-т шалгуулахаар, нэр төрөө сэргээхээр хандана. Би УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр шалгуулъя гэж байсан. Надад айх, ичих, ухрах зүйл өчүүхэн ч байхгүй.

Боловсролын яамны ажилтнууд санаатайгаар, дарамтанд орж энэ файлыг дэлгэсэн юм биш биз гэж хардаж байгаа. Эксел файл шүү дээ. Үхэл, амьдралын зааг дээр байсан Ерөнхий сайд ийм зүйл хийх үү? Би түүнтэй таван сар хамт ажиллаж байна. Түүний эр зоригийг үнэлж байгаа. Ийм увайгүй үйлдлээ таслан зогсоо. Гэхдээ би ямар нэгэн төрийн албан хаагчийг золиослохгүй. Золиослох ёстой бол өөрийгөө золиослъё.

“Жагсаалтынхан” гэж амбиц, хүсэл шунал нь дийлдэхгүй хэдэн хүнтэй болжээ. Ард түмний сонголтоор сонгогдсон нь илүү буурь суурьтай юм.

-Танай яамны хүн өөрөө “Их Засаг Кингс” гэж хэлсэн шүү дээ?

-Өнгөрсөн тавдугаар сараас хойш манай яам бүх хувийн сургуулиуд дээр ажилласан. Бид сар бүрийн судалгааг хийж байгаа. Тиймээс би түүнийг буруутгахгүй, үгүйсгэхгүй. Эксел файл нь бол судалгаа. Баримт биш. Монгол Улс Төсвийн тухай болон Тендерийн тухай хуультай.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn