Х.Баттулгын санаачилсан Владивостокоор нүүрс гаргах нь бүтэшгүй байв уу

Олон нийт цөмөөрөө санаж байгаа байх. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Монголынхоо нүүрсийг төмөр замаар Алс Дорнодын Владивостокийн Находка боомт хүргэж, гадаад зах зээлд гаргана хэмээж байсныг.

Монгол улс ганцхан Хятадын Тяньжин боомтоор нүүрс гаргадаг шугамтайг Оросоор дамжуулдаг болгон гээд бөөн ажил ундарч байж билээ. Ингээд Тавантолгойгоос Дорнод руу төмөр зам тавих юм болсон. Гэвч тэр төмөр зам нь эдүгээ сураггүй.

Уг чиглэлээр Монголоос коксжсон нүүрсийг Энэтхэгт хүргэх туршилтын тээврийг “Eurasia Energies” компани эхлүүлжээ.

“Eurasia Energies” компани нь ОХУ-ын Алс Дорнодын боомтоор дамжуулан, Монголоос 11-12 мянган тонн коксжсон нүүрсийг Энэтхэгт хүргэх туршилтаа эхлүүлсэн нь энэ.

Гэтэл Оросын шинжээчид шинэ замыг ОХУ-ын Энэтхэгт нийлүүлдэг нүүрсний экспортод нөлөөлнө гэж үзэхгүй байгаа ч хэрэв хэмжээ нэмэгдвэл Кузбассын нүүрсний орд газруудад өрсөлдөгч гарч ирж магадгүй гэж дүгнэжээ.

“Eurasia Energies” компаниас мэдээлснээр Монголоос нүүрсээ галт тэргээр Владивосток, Находка боомтод хүргэж, тэндээсээ далайн тээврээр зөөх аж.

Оросын “Эксперт РА” агентлагийн шинжээч Олег Емельченков “Алс Дорнодын дэд бүтцийн ачаалал, хязгаарлалтыг тооцвол энэ маршрут ашиггүй гэж үзэж байна. Транс Сибирийн төмөр замаар ойрын жилүүдэд их хэмжээгээр монгол нүүрс оруулах магадлал маш бага.

Гэхдээ туршилт амжилттай болоод байнга хэрэгжээд эхэлбэл Энэтхэгт нийлүүлэх манай нүүрсний салбарт монгол өрсөлдөгч гарч ирнэ гэсэн үг. Үнэ буурах эрсдэлтэй” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.  Тэгэхээр энэ чиглэлд нүүрс тээвэрлэж гаргах нь эрсдэлтэй мэт.

Үүнээс харахад Х.Баттулгын Владивостокоор нүүрс гаргах санаа бүтэшгүй байсан нь тодорхой.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn