Б.Дашпүрэв: Шатахууны хомсдолтой 12 суманд шатахуун ачуулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Б.Дашпүрэв “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 160 ШТС-д 2,000 тонн АИ-92 шатахуун, орон нутгийн 84 ШТС-д 1,038 тонн автобензин түгээсэн. Өмнө мэдээлж байсанчлан, хөдөө орон нутгийн шатахууны хангамжийг сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Орон нутгийн 12 суманд газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа автобензиний хомсдол үүссэн. Үүний дагуу эдгээр сум руу шатахуун ачуулах ажлыг зохион байгуулна. Монгол Улсын хэмжээнд орон нутгийн шатахууны түгээлтийг хэвийн болгох шаардлагатай байна. Ялангуяа хадлан, тэжээл бэлтгэх улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн шатахууны хангамжийг хэвийн болгох ажил улсын хэмжээнд явагдаж байна.

Улсын хэмжээнд шатахууны дараалал багасаж, нөөц бүрдүүлэх боломжтой болж байна. Олон эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ болон бусад холбогдох улс орнуудаас бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийж байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn