Өнгөрсөн бямба гаригт газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Учрал “Ургац хураалтын үеэр бензин тосны асуудалд дэмжлэг үзүүлнээ. 5 сая орчим литр шатахууныг нөөцлөх санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. Ирэх Даваа гарагт Засгийн газрыг хуралдуулж, ирэх оны төсвийг хэлэлцэж өргөн барина” гэж мэдэгдсэн билээ.
Тиймээс өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байгаа аж.
