Түүхийг нь байтугай Монгол Улсыг үгүйсгэчихээд Ерөнхийлөгч болохоор сонгуульд өрсөлдөнө гэх

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгахаар болсон гэнэ. Тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн нь тэр.

С.Молор-Эрдэнэ нар нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр байр сууриа олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр ирсэн удаатай. Энэ мэт байр суурь нь түүнийг ийнхүү шалгагдахад хүргэсэн болтой.

С.Молор-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Энэ нь эх орноо, Монголоо гэсэн хүн бүрийн эгдүүцлийг төрүүлсээр байгаа. Монгол гэж ард түмэн, үндэстэн байхгүй гэчихээд ямар нүүрээрээ Ерөнхийлөгч нь болохоор сонгуульд нэр дэвшинэ гэдэг юм гэцгээж байна.

С.Молор -Эрдэнэ гэгч Н.Энхбаярыг МАХН байгуулаад МАН-тай тэмцэж байх үед гэнэт Германд төгссөн мундаг философич хэмээн гарч ирж билээ. Гэвч удалгүй Н.Энхбаярт жийгдээд нэг хэсэг Хамуг Монголын хөдөлмөрийн нам гэж явсан. Түүнээс хойш хэдэн жил сураггүй байснаа одоо ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас үзнэ гэчихсэн явах.

Энэхүү С.Молор-Эрдэнийн бүр 2017 онд ярьж байсан зүйлсийг та бүхэнд сануулья. Одоо шоронд хоригдож байгаа Ч. Мөнхбаяр сэтгүүлч С.Молор-Эрдэнэ докторын /нийтлэгдсэн, олны өмнө хэлсэн үгсийг нь эшилж нийлүүлэн бүтээсэн feuilleton гэх юм уу, эчнээ ярилцлага гэх юм уу. Дандаа үнэхээр хэлсэн үгс нь мөн юм шүү/хэмээх ийм нэгэн бичлэг бий.
-Молор гуай, Чингис хааны үед төр байсан уу?
-Үгүй.
-Хууль байсан уу?
-Үгүй.
-Гэр байсан уу?
-Чи яагаад дандаа тэр үед байхгүй байсан юм асуугаад байна аа? Чингис хаан их сургууль төгсөөгүй юм чинь тэр үед ер нь юу байх вэ дээ. Юм байсан гэдэг түүхийн их завхралыг засаж байж бид хөгжнө. Гэрт өвлийг давна гэж байхгүй. Дээр үед монголчууд өвөл болохоор дулаан орон руу нүүгээд явчихдаг байсан.
-Монгол хүний тухай таны бодол?
-Монгол гэдэг нь зэрлэг бүдүүлэг, дээрэмчин амьдрах хэвшлийг хэлдэг. Монголоороо байгаач гэж буй хүмүүсээс хол явах хэрэгтэй.
-Б.Ринчен, Ц.Дамдинсүрэнг юу гэж үздэг вэ?
-Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар бол зүгээр л эгшиг гийгүүлэгчээр хөөцөлдсөн хүмүүс байсан. Монгол хэлийг эд нар сурч чадаагүй, өнөөдөр бол тэд хоцрогдсон. Монгол хэлийг өөрчлөх хэрэгтэй. Гэвч эд нар саад болоод байна.
-Р. Чойномыг?
-Ямар ч ач холбогдолгүй, хулчгар хүн. Ямар ч утгагүй шүлэг нь тархины тураалд оруулна. Шүлэг нь хүчингүй. Болор Цомынхонтой адил оюуны төвшин доогуур.
-Монгол орныг юу аврах вэ?
-Сексийн 3-р хувьсгал.
Аав ээжийн тухай таны бодол?
-Яагаад аав ээж гэсэн хүмүүсийг хүндлэх ёстой юм. Охид хөвүүд өөрсдийгөө аав ээжээсээ чөлөөл. Тэд ямагт та нарыг дарж дарамталж байдаг.
-Шинжлэх ухаан гэж юу вэ?
-Юу ч биш. Харин сайенс гэж байдаг. Ер нь аливаа гадаад үгийг орчуулж болохгүй, шууд авч хэрэглэх шаардлагатай. Орчуулсан нь бүгд буруу байгаа.
-Та өөрийгөө юу гэж боддог вэ?
-Эрдэмтэй бол эрдэмтэй, зүс царай сайхан бол сайхан. Эхнэр миний “Плейбой” сэтгүүлд авахуулсан зургийг үзээд би ямар гоё нөхөртэй юм бэ гэж баярласан.
-Лам нарыг хэлмэгдүүлсэн явдлыг?
-Лам нар хэлмэгдээгүй, харин тэд хэлмэгдүүлэлт үйлдсэн шүү дээ. Ингэхэд чи Далай ламын хөргийг гэрээсээ гаргаж хаясан уу?
-Үгүй.
-Тэгвэл чамтай яриад байх юм алга. Бээжинд лекц уншиж, ТВ-ийн ярилцлаганд орохоор уригдсан, онгоцны буудал руу яараад байна. Хятад хүмүүс ачтанууд шүү. Өнөөдрийн Улаанбаатарын барилгуудыг л хар. Хэдийг нь оросууд, хэдийг нь хятадууд барьсан байна? Хятадууд өнөөдөр ч Улаанбаатарын шилэн барилгуудыг барьсаар л байна. Дэлхийн 2-р дайныг Хятад орон төгсгөл болгосон гэж жил бүр тэмдэглэдэг.
Тэд маань Барууны империалист бүлэглэлүүд болон нацист Германы газар нутаг түүхий эдийн төлөө хийсэн шуналт дайны эсрэг ялалт байгуулсан. “Нэг улс” гээд мундаг, зөв бодлоготой гэж байгаа, бас. За за, сүүлийн үед намайг ерөнхийлөгчид нэр дэвшсэн гэж бодоод хүмүүс элдвээр ярьж бичээд байгаа…
О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn