“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайн албан үүргийг түр түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор төслийн захирлаар Б.Содбаатар хэмээх залууг томилжээ.
Б.Содбаатар өмнө нь Нийслэлийн Тээврийн удирдах газрын Төсөл дэмжих менежментийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд “Улаанбаатар трамвай” төслийн ахлах инженерээр ажиллаж байсан туршлагатай гэнэ.
“Улаанбаатар трамвай” төслийн захирлаар Б.Дэчиннямбууг томилж. Тэр өмнө нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн зөвлөхөөр ажиллаж байсан, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан нэгэн.
Ийн нийслэлээс хэрэгжүүлж буй “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” зэрэг томоохон дэд бүтцийн төслүүдийн удирдлагад өөрчлөлт оржээ. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас тодруулснаар, дээрх томилгоог COP17-ын өмнөхөн хийсэн аж.
