Туул голын үерийн усыг шилжүүлэх технологиор 37 км-ийн холд байх нуурын ус сэргэжээ

Булган аймгийн Баяннуур сумын амин сүнс, нэр нь болсон Баяннуур хатаж ширгэх аюулд орсныг 2024 оноос  сэргээж эхэлжээ.

Хоёр жилийн ажлын  үр дүн гарч,  Баяннуурт өнөө өглөөнөөс ус орж эхэлсэн хэмээн Усны газрын дарга З.Батбаяр бичжээ.

Тэрээр   “Ёстой л энийг гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вэ? Энэ бол Монголын усны  инженерүүдийн гайхамшиг ур чадвар юм.

Туул голын үерийн усыг шилжүүлэн 37 км алсад буй Баяннуурыг тэжээх санаа, техникийн шийдэл их зоригтой бас сонирхолтой байлаа.  Гэвч тооцооллын алдаа зөрүү, ган гачиг гээд асар их саад байсныг усныхан бид хамтдаа даван гарч ямар ч байсан Баяннууртаа ус оруулаад эхэллээ.

Нуур усанд ус ороод эхлэхээр л их баярласан мэт амархаан сэргээд ирдэгийг Ганга нуур, Эрээн нуур, Хэлтгий цагаан нуурын сэргэсэн түүхүүд бэлхэнээ гэрчилнээ. Ийнхүү Монгол улсад, COP17 Mongolia -ийн өмнөхөн цөлжилтийн аюулд өртөөд байсан бас нэгэн сайхан нуураа сэргээж чадлаа, Энэ түүх үерийн усыг зөв ашиглах талаар олон улсад жишиг болсон сайхан successstory болно гэдэгт итгэлтэй байна. Толгойн барилга, чиглүүлэх суваг, аван камер, далд хоолой гэх мэт мэргэжлийн шийдлүүдийн талаар дараа бичье.

Энэ ажил #333нуур санаачилгын үр дүн, “Нуур хамгаалах Монгол загвар”-ын амжилттай хэрэгжсэн жишээ юм” гэжээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn