УБТЗ: Төмөр замчдын үндсэн цалинг 15 хувиар нэмэх шийдвэр гаргажээ

Өнөөдөр Төмөр замчдын мэргэжлийн баярын өдөр тохиож байна.

Тэгвэл  ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс  эхлэн төмөр замчдын үндсэн цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарлалаа.

Мөн уржигдар нэгэн мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд:

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тухай тогтоол баталж, олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүйгээс бусад хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарлаа.

Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Хөлийн гол”-ын тохойд зохион байгуулахаар төлөвлөсөн Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулсан баяр наадмын арга хэмжээг цуцлах болсныг мэдэгдэж байна.

Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын ахмадууд, нийт ажилтан та бүхэн энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт найдаж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН” гэжээ.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn