Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгаврыг өгөв.
Хууль тогтоомжоор үүрэг болгосон Засгийн Газрын албан ёсны шийдвэртэй олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүй бусад форум, хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спорт болон олон нийтийн арга хэмжээг санхүүжилтийг зогсоож байна.
Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны гадаад томилолт засгийн газраас зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хурлаас бусад гадаад, дотоод бүх албан томилолтыг цуцалж, санхүүжилтийг нь зогсоож байна.
Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал гээд бүх арга хэмжээг цуцалж байгаа нь энэ.
Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаадад томилолтоор явахгүй. Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ. Хэмнэсэн төсөв өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд хэрэгтэй ажлуудад зарцуулна гэлээ.
