COP17-гийн зочид төлөөлөгчдөд “Нүүдэлчин” фестивалийг үзүүлнэ

Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал /COP17/-ын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас (ССАЖЗЯ) бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тус яамнаас олон улсын зочид төлөөлөгчдэд Монголын соёл, уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор 12 өдрийн соёлын арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд үүний хүрээнд наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайхын Тайжийн амд “Нүүдэлчин фестивалийг” зохион байгуулахаар болжээ. Мөн наймдугаар сарын 8-15-ны хооронд хөдөө орон нутагт “Тэмээн жингийн цуваа”-г өрнүүлж, уг үйл явдлыг чуулганы үеэр олон нийт болон зочдод зориулсан контент болгон хүргэх юм байна. Түүнчлэн COP17 чуулганы нэгэн чухал хэсэг болох Малчдын чуулга уулзалтыг энэ үеэр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдийн байрлах байрны асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн А, Б бүсэд байрлах 40 гаруй зочид буудалтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 1000 орчим өрөөг урьдчилан захиалаад байгаа ажээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn