“БНХАУ-аас 6000 тонн АИ 92 болон евро-5 төрлийн автобензин маргааш наашаа ачигдана”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв болон Ашигт малмтал, газрын тосны Хэрэг эрхлэх газраас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Б.Дашпүрэв “Ойрхи Дорнод, ОХУ-ын дайны нөхцөл байдлаас улбаалаад хомсдол, хүндрэл үүссэн.  АҮЭБЯ-наас газрын тосны нөөцийг нэмэгдүүлэхээр шатахууны сав барьж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч  шатахуун агуулах сав байхгүй. Манай улс замд яваа цистернтэйгээ нийлүүлээд 42 хоногийн нөөцтэй  л байдаг гэв.

Мөн Хятад, Солонгос зэрэг улстай шатахуун авахаар ярилцаж зарим тохиролцоонд хүрчээ.

ОХУ-аас өмнө буюу 7 сард авсан хэмжээнээсээ нэмэгдүүлж захиалга авахаар баталгаажууллаа.

БНСУ-аас шатахуун нийлүүлэхээр Г.Дамдинням сайд холбогдох аж ахуйн нэгжүүдтэйгээ өнөөдөр Солонгост уулзалтууд хийж байна.

БНСУ-аас онгоцны дизель түлшийг авахаар тохирсон. БНХАУ-аас 6 мянган тонн АИ 92 бүтээгдэхүүнийг болон евро-5 төрлийн  бүтээгдэхүүнийг авахаар хэлцэл хийгдсэн. Маргаашнаас наашаа ачна.

БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авна, эхний 1000 тонн нь  маргааш гэхэд  Эрээнд орж ирнэ. ОХУ дотооддоо нөөц нь хомсодсон  байгаа үед манайд хүссэн хэмжээнд нийлүүлэх боломжгүй. Гэхдээ тасралтгүй нийлүүлж байгаад талархаж  байна” гэв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn