Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 жил харуулдаж ирсэн. Н.Учралын Засгийн газар хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той хийсэн хэлэлцээрээр ноогдол ашиг авах хугацааг наашлуулж энэ жилээс авахаар болсныг 6 дугаар сарын 30-нд мэдэгдсэн.

Тэгвэл энэ удаа Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв. Тэрбээр “Оюутолгой төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахална. 17 жилийн өмнө эхэлсэн Оюу толгойн төслийн үр өгөөж, анхны ноогдол ашгийг Монголчууд энэ жилдээ багтаан авна” гэсэн байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn