“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байна. Тэр дундаа “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус нийгэмлэгийн тээврийн үзүүлэлт ямар байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуулаа.

-2026 оны эхний зургаан сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 17.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.3 хувиар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын ачаа 26,7 хувиар, экспортын ачаа 12,2 хувиар, орон нутгийн ачаа 6,0 хувиар тус тус өссөн байна. Харин транзит ачаа өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Импортын ачааны 72,4 хувийг ОХУ-аас, 27,6 хувийг БНХАУ-аас хүлээн авч тээвэрлэсэн бол экспортын ачааны 98,8 хувийг БНХАУ руу тээвэрлэжээ.

БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн транзит дамжин өнгөрсөн ачаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17,6 хувиар өссөн бол ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачаа 7,8 хувиар буурсан байна гэж хариуллаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn