Хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилсээр маргааш гэхэд шилдэг 8-д үлдэх багууд тодорч дуусна. Урд шөнө “ногт ганзагалж” АНУ-д очсон, Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ баг Испаний шигшээтэй тоглож 0:1-ээр хожигдож тэмцээнээ дуусгаж байна.
ДАШТ-ийн цомоос бусад бүх цомыг өргөж үзсэн Роналдуу ийнхүү олон фанатуудаа гунигт автуулсаар тэмцээнээ дуусгалаа.
Хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн олонх, бас фанатуудын хувьд Роналдугийн шигшээ багтаа тоглож байгаа сүүлийн тоглолт нь гэж буй. Гэвч харж л байя.
Уг тоглолт сэтгэлзүйн асар их тэсвэр тэвчээрийг шалгасан, биенээ цэнэсэн тулаан байснаараа олонд их л уйтгартай болох шиг боллоо.
Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цаг эхлэхэд Испанийн сэлгээгээр талбайд гарсан Мерино гоолдож “Ялагдашгүй Армада” шөвгийн наймд шалгарсан нь энэ. Ийнхүү 16-ийн шатнаас Бразилын араас Португал хасагдах шатны эрхээ авч чадсангүй. Мөн анх удаа гурван улсад болж буй ДАШТ-ий эзэн орнуудын шигшээ багууд ч 16-аас цаөаш 8 руу шалгарч чадсангүй. Уг нь Мексик, АНУ, Канад гурвуулаа хэсгээ тэргүүлэн гарч 32-т таарсан учраануудаа төвөггүй хожсон.
Гэвч тэдэнд шилдэг наймд шалгарах боломж байсангүй ээ.
