Зүрхний титэм судсан дотуурх мэс засал, эмчилгээний орчин үеийн арга, техник, технологи нэвтрүүлэн нутагшуулж, титэм судасны цусны урсгалыг цогцоор нь нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын багт Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртээлээ.
Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн зөвлөх эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Зундуйн Лхагвасүрэн, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Цэдэв-Очирын Төмөр-Очир, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн гишүүн, академич, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав, “Бумаа-Санаа” эмнэлгийн захирал, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судасны мэс заслын зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Даваагийн Цэгээнжав, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн эмч, клиникийн профессор Цэрэндоржийн Дамдинсүрэн нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” сэдэвт бүтээл ийнхүү Төрийн шагналт бүтээл болов.
