ДАШТ-2026: Аварга, арслангууд нурсаар…

Хөлбөмбөгийн 23 дахь ДАШТ-ий хасагдах шатанд дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг, дэлхийд гурван дараа үзүүрлэсэн Нидерланд буюу Голландын шигшээ багууд ээлжлэн нурсан өдөр боллоо.

Хэсгийн шатнаас хоёр удаагийн дэлхийн аварга Уругвайн шигшээ баг 32-т шалгарч чадаагүй билээ.

Дэлхийд ганцаараа бүх ДАШТ-д өрсөлдөж яваа таван удаагийн аварга Бразилийн шигшээ Японы шигшээ багт бараг л хожигдож дуусахаа шахлаа. Хасагдах шатанд үлдсэн Азийн ганц баг болох Япон Бразилд 1:2-оор хожигдож мултрав.

Монгол төдийгүй дэлхийн олон сая фанатуудын хувьд энэ тоглолт маш чухал байлаа. Наран улсын хөх самурайнуудын нэг Кайшү Саню 29 дэх минутад бөмбөг тасалж өөрөө тууж яваад алсаас цохиж гоол хийсэн.

Ингээд бараг 30 минут Япон хожчих юм шиг санагдаж байлаа. Гэвч хоёрдугаар үед Каземиро удаа дараа мөргөсөөр тоог тэнцүүлсэн. Тоглолт цаг сунгах нуу гэж байтал нэмэлт цагийн /6 минут/ эцсийн мөчид Габриель Мартинелли гоол оруулснаар 2:1-ээр Бразил хожлоо.

Бразилийн шигшээ 16-д Норвеги болон Кот д.Ивуарын аль хожсонтой нь тоглоно.

Дараа нь Германы шигшээ баг Өмнөд Америкийн төлөөллүүдийн нэг Парагвайн шигшээ багтай тоглож пенальтигаар хожигдлоо.

Байнга дээгүүр тоглодог дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг хэдийн бөмбөг эзэмшилт сайтай байсан ч бөмбөг бөөрөнхийг харуулж хожигдлоо.

Парагвайн Хулио Энцисо 44 дэх минутад гоол орууллаа.

Парагвайн хаалганд 21 цохиж, 16 удаа булангийн цохилт хийсэн Германы шигшээ 54 дэх минутад Хаверцын тэнцээний ганц гоол дээр нэмж чадаагүй. Үндсэн болон нэмэлт цагийн 120 минутад дахин гоол ороогүй учраас хоёр баг пенальти цохихоор болов. Торгуулийн цохилтын үр дүн 4:3 болж Герман аваргууд мулт явлаа.

Ингээд ДАШТ-ийн түүхэнд анх удаа торгуулийн цохилтоор хожигдож нутаг буцахаар болов Герман.

Эцэст нь Нидерланд буюу Улбар шарууд Өфрикийн Атласын арслангууд гэгддэг Мороккод бас л торгуулийн цохилтоор хожигдлоо.

Нидерландыг дэмжигч олон сая фанатууд тэднийг хожно гэдэгт нэн итгэлтэй байсан ч ийнхүү нутаг буцахаар болов.

Уг нь улбар шаруудын Гакпо 72 дох минутад түрүүлж гоолдоод тун дажгүй байлаа. Гэтэл 90+1 минутад Исса Диоп хэмээх Морокко залуу тэнцээний гоолыг хийсэн.

Нэмэлт цаг 30 минутанд ч гоол оруулж чадсангүй аль аль нь. Торгуулийн цохилт буюу пенальтигаар хожигч тодрох болоход Улбар шарууд ээлжит азгүйтлээ амслаа.

Ингээд 2:3-аар Атласын арслангууд хожиж Нидерландууд дахин 4 жил мөрөөдлөө тээн хүлээхээр болов.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn