Хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлын 1 сарын цалинг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Аудитын байгууллагын тайлангаас авч сошиал хуудсандаа нийтэлжээ.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын захирал доорх хэмжээгээр цалин авч байжээ. Гэхдээ саяхан Засгийн газраас “Эрдэнэс Монгол” нэгдлийг татан буулгаж, “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК болгож өөрчлөн зохион байгуулсан. “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар ажиллаж байсан Д.Даваадалай “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК-ийн захирлаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал сард 64,9 сая
- Эрдэнэс критикал минералс ХХК 44.0 сая,
- Төрийн үнэт цаас хэвлэл 38,3 сая,
- Шивээ овоо 31,6 сая,
- Диспетчерийн үндэсний төв 25,7 сая,
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр 24,5 сая,
- Барилгын хөгжлийн төв УТҮГ 21,1 сая,
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 20.0 сая,
- Эрчис ойл ХХК 19,5 сая,
- Эрдэнэс таван толгой ХК (ОНӨО) 19,2 сая төгрөг тус тус авч байна.
