Н.Учрал: ТОП-100 бол 100 хариуцлага, 100 бахархал

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж, цом өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ.

Тэрбээр,

-2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрлээ.

-Улсын төсөвт төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 5 хувиар нэмэгдэн, найман их наяд төгрөгт хүрч, татварын орлогын 30 хувийг бүрдүүлсэн байна.

-Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлж байна.

-8 их наяд төгрөгийн татварын цаана эмч, багш, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, дэд бүтцийн санхүүжилт бий.

-85 мянган ажлын байрны цаана төдий тооны монгол өрхийн орлого, амьдралын баталгаа, үр хүүхдийнх нь ирээдүй бий.

-Монгол Улсын хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, хөрөнгө оруулалтаа зориулж байгаа нийт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, татвар төлөгчид Та бүхэндээ талархал илэрхийлье” хэмээлээ.

Мөн ТОП-100 бол зүгээр нэг нэрсийн жагсаалт биш, энэ бол 100 хариуцлага, 100 бахархал,хөгжлийн 100 хөдөлгүүр гэжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn