Сиднейн ДиДи (DiDi) такси үйлчилгээний жолооч замаараа явж байгаад машинаа зогсоож, арын суудалд шилжин суун 17 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
Мягмар гарагийн өглөөний 07:30 цагийн орчимд 17 настай охин Норт Сидней дэх ажил руугаа явахаар ДиДи таксинд суусан байна. Жолооч хөдөлснөөс хойш 20 орчим минутын дараа машинаа зогсоож, арын суудалд гарч ирэн өсвөр насны охиныг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн гэж албаныхан мэдээлэв.
Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд:
“Мягмар гарагийн өглөөний 07:30 цагийн орчимд Норт Сиднейн Карлоу гудамжинд таксигаар зорчиж байсан 17 настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэсэн дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд очсон” гэжээ.
Хохирогч охины биеийн байдлыг шалгаж, эмнэлэгт хүргэсэн байна.
Хэрэгтэн 50 настай монгол хүн бөгөөп Амарбаясгалангийн Ёндонлодой хэмээн нэртэй гэж news.com.au сайтад мэдээлжээ.
Түүнд бусдыг хууль бусаар саатуулах замаар бие махбодид нь гэмтэл учруулах, эрх чөлөөг нь хязгаарлаж хүндрүүлэх нөхцөлтэйгээр бэлгийн хүчирхийлэл үйлдэх зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнийг шүүх хурал долдугаар сарын 30-нд болох аж.
Эх сурвалж: news.com.au
