“Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах, Монголын үр өгөөжийг 53 хувьд хүргэх асуудлууд хүлээгдэж байна

Засгийн газраас “Оюутолгой” төслийн асуудлыг Монголын талд үр өгөөжтэй болгох хэлэлцээр эхэлсэн.

Уг хэлэлцээ гурван ажлын хэсгээс бүрдэж байгаа. Өчигдөр эхэлсэн АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ахалсан ажлын хэсэг “Рио Тинт” групптэй “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардалыг арилгах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллараар буурч, Монгол улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх аж.

Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газар “Оюутолгой”-н хэлэлцээрт эхний амжилт, үр дүнг гаргаж чадлаа” хэмээн мэдэгдсэн. Мөн “Оюутолгой” төслийн гэрээг анх хийсэн Засгийн газрын Ерөнхий сайд асан С.Баяр мөн тэрхүү ажлын хэсэгт баяр хүргэсэн.

“Оюутолгой”-н төсөлтэй холбоотой хэлэлцээр цааш үргэилж байгаа юм.

Тэгвэл дараагийн ажлын хэсэг болох зээлийн хүүгийн хэмжээг бууруулах ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалж байгаа аж. Мөн өөр нэг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ахлан ажиллаж байгаа ажээ.

Энэхүү хэлэлцээрийн гол үр дүн Монгол улсын өгөөжийг 53 хувьд хүргэх явдал юм. Өнгөрсөн 12 дугаар сард УИХ-аас “Оюутолгой”-н төсөлтэй холбоотой зохин байгуулсан Сонсголын дүнгээр 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоол ёсоор Монгол улсын хүртэх өгөөжийг 52 хувьд хүргэх ёстой билээ.

Манай ажлын хэсгүүд шаардлагыг хатуу тавьж байгааг сайд Г.Дамдинням мэдээлсэн. “Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол цаашид дахин хэлэлцээр хийхгүй гэсэн зарчмын байр суурийг илэрхийлсэн” гэж тэх хэлсэн. Хэлэлцээрийн агуулга нууцын зэрэглэлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн учирласан.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn