Х.Баттулгыг би төмөр замыг гацаагаагүй гэж худлаа ярихаасаа ич гэв

УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчийн асуусан асуултанд хариулахдаа “Би төмөр замыг гацаагаагүй. Хөрөнгө мөнгийг нь Сү.Батболдын Засгийн газар шийдэж өгөөгүй” хэмээсэн.

Харин түүнд нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар эгдүүцжээ. Жиргээнд тэрбээр “С.Баярын, Сү.Батболдын хоёр ЗГ-т Зам тээврийн сайд байсан нөхөр ингэж худлаа ярихгүй ээ. Дараа нь Н.Алтанхуягийн ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ” гэлээ.

Х.Баттулга нь С.Баяр болон түүний дараах “стандарт бус” Засгийн газруудад 2008-2012 оны эхэн хүртэл Зам тээврийн сайд хийж байлаа. Мөн 2012 оны сонгуулийн дараа өөрөө ХХААХҮ-ийн сайд болж, фракцийнхаа А.Гансүхийг Зам тээврийн сайд болгосон юм.

Энэ үеэр, 280 сая ам.доллараар шороо овоолсон гэгдсэн. Энэхүү овоолсон шороон дээрээ дараа нь Ерөнхийлөгч болсныхоо дараа төмөр зам бариулсан. Гэвч төмөр зам нь бас л “дуусаагүй”. Учир юу гэвэл Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь хятадын угтан ирэх төмөр замаас 20-оод км-ээр зөрсөн. Тиймээс төмөр зам байлаа ч шууд ачаа тээвэр эрхлэх боломжгүй болсон.

Энэхүү мухар төмөр замыг амь оруулахын тулд хил холболтын төмөр зам тавихаар болж, БНХАУ-ын талтай Харбинд байгуулсан гэрээ нь энэ цаг үед хамгийн их хэл ам дагуулж, зарим гишүүд уг гэрээг шалгах УИХ-ын Хяналт шалгалтын Түр хороог байгуулахаар бичиг барьж гүйлдсээр байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn