Дархан-Уул аймаг хамгийн их мод тарьж ургуулсан эхний таван аймгийн нэгд багтаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 оноос хойш нийт 1 сая 949 мянга 263 ширхэг мод тарьж, зохих арчилгаа хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний 127 сая төгрөгийн зардлаар энэ онд Бараат хогийн цэгийн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг “Мартай цамхаг” ХХК гэрээлэн гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд 760 ширхэг улиас модыг тарихаар өнөөдрөөс ажлыг эхлүүллээ. 2026 оны хавар аймгийн хэмжээнд нийт 730 гаруй мянган мод тарихаар төлөвлөсөн байна.

“Тэрбум мод” хөдөлгөөн хэрэгжсэнээр аймгийн мод үржүүлгийн газруудад 3.1 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдээд байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад 82 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага  52.5 хувиар нэмэгдсэн байна.

Дархан-Уул аймаг хамгийн их мод тарьж ургуулсан эхний 5 аймгийн нэгд багтаж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn