“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд гаргаснаа мэдээлж байсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тиймээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцсоноо захирал нь ярьсан.
Ийнхүү 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63 мянга 242 төгрөгийн ногдол ашиг хүртээнэ.
Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөнөө мэдэгдсэн. Иргэдэд өмнө нь 2019 онд 96 мянган төгрөг, 2022 онд 116 мянган төгрөг, 2023 онд 285 мянган төгрөг, 2024 онд 350 мянган төгрөг, 2025 онд 70 мянган төгрөг олгосон бол 2026 онд 63 мянган төгрөг олгох нь.
Иргэдийн дунд хоёр кг махны үнэд хүрэхгүй жоохон мөнгө гэх зэрэг яриа бий. Гэхдээ ихэнх иргэд уг мөнгийг хоол хүнс, ойр зуурын хэрэгцээндээ зарцуулна хэмээн сошиалд бичиж, ярьж байна.

