Арилжааны банкуудын гаднаас авч байгаа зээл, босгож буй мөнгөнд тавих хяналтаа чангаруулах шийдвэр гаргажээ

Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр  хуралдаж,  арилжааны банкуудын гаднаас  авч байгаа зээл, босгож буй мөнгөнд тавих хяналтаа чангаруулах шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэрийн дагуу  банкууд 2026 оны 10-р сарын 1-нээс хойш гадаадаас 1-3 жилийн хугацаатай зээл авах эсвэл бонд гаргавал тэр мөнгөнийхөө 25 хувийг Монголбанкинд “Заавал байлгах нөөц” хэлбэрээр байршуулахаар боллоо.

Өмнө нь ийм  төрлийн эх үүсвэрээс заавал нөөц төлөх шаардлагагүй байв.

Манай банкууд гадаадаас хэтэрхий их хамааралтай болсон учир гадаад зах зээл муудвал энэ нь Монголд эрсдэл болж ирэхээс болгоомжилжээ.

Мөн банкуудыг богино хугацаатай, тогтворгүй  зээл биш, харин “урт хугацаатай (3-аас дээш жил)” тогтвортой хөрөнгө оруулалт гаднаас татдаг болоход нь түлхэц өгөх зорилготой ажээ.

Валютын ханш болон хугацааны зөрүүгээс үүдэх аюулыг багасгахад дараагийн зорилго нь чиглэжээ.

Энэ шийдвэр нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөхгүй ч, банкуудыг гадаад өрийн дарамтаас сэргийлж, илүү алсын хараатай, найдвартай ажиллахад нь шахалт үзүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

 

Монголбанкны  Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл:

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn